19 албан хаагч хорт зуршлаасаа салжээ

БСШУСЯ, ЭМЯ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ЦЕГ зэрэг байгууллага хамтран “Хор баяртай” аян өрнүүлэх санамж бичигт өнгөрсөн арван нэгдүгээр сарын 25-нд гарын үсэг зурсан. Нэг жилийн хугацаатай аяны нээлт өчигдөр боллоо. Үүний хүрээнд “Хор баяртай” арга хэмжээг зохион байгуулж эхэлжээ. Өчигдөр эхэлсэн өргө хэмжээг 11, 17, 24-нд мөн явуулах бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, өсвөр насныханд тамхины хөнөөлийг ойлгуулах, төрийн албан хаагчдын тамхины хэрэглээг багасгах зорилготой. Төслийн продюсер С.Сумхүү “Тамхинд бус, хүүхдийнхээ боловсролд мөнгөө зарцуулах хэрэгтэй гэсэн санааг эцэг, эхчүүдэд өгөхийг зорьж байна. ЦЕГ-аас төрийн албан хаагчид ажлын байрандаа тамхи татахгүй байх уриалга гаргалаа. Ингэснээр өнгөрсөн гуравдугаар сараас хойш 19 албан хаагч тамхинаас гарсан. ЦЕГ-аас тэднийг цалингийнх нь 20 хувиар урамшуулсан” гэв. Аяны хүрээнд өнгөрсөн баасан гарагт Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 6-12 дугаар ангийн сурагчдын дунд “Хорт сорогч миний нүдээр” гар зураг, эсээ бичлэгийн уралдааныг зарлаж, шалгарсан сурагчдыг өчигдөр урамшууллаа. Гар зургийн төрөлд Сүхбаатар дүүргийн VI сургуулийн 8г ангийн сурагч н.Халиуны “Би эрүүл ухаанаар дэлхийг хармаар байна” бүтээл тэргүүн байрт шалгарав. Эсээ бичлэгийн төрөлд нийслэлийн IV сургуулийн XI ангийн сурагч Ц.Энхсолонго “Хорт сорогч миний нүдээр” бүтээлээрээ тэргүүллээ.

Бэлтгэсэн: Э.Азжаргал


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)