184 байгууллагыг шүүхэд өгчээ

Ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй 184 байгууллагыг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд өгчээ. Эдгээр байгууллагын 47 нь төрийн өмчийнх бол 137 нь хувийн хэвшлийнх. Тэд он гарснаас хойш ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийн нэг тэрбум 459 сая төгрөгийг төлөөгүй аж. Тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс эдгээр байгууллагад шимтгэлээ цаг хугацаанд нь төлөхийг сануулж, удаа дараа мэдэгдэл өгсөн ч биелүүлээгүй өдий хүрсэн тул ийн шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон гэнэ.



 Х.ЭРХЭМ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)