180 гаруй сая төгрөг хулгайлан газарт булсан байжээ

Аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн II-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хиамны цехийн байранд хулгайч орж 180 гаруй сая төгрөг хулгайлсан байна. Уг хэргийг Баянгол, Баянзүрх дүүргийн цагдаагийн II-р хэлтэс, Улаанбаатар хотын цагдаагийн газрын ГХТГ-ын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллаж илрүүлсэн байна. Гэмт этгээд  болох  эрхэлсэн тодорхой ажилгүй 24 настай Х гэгч нь хулгайлсан мөнгөө Төв аймгийн Батсүмбэр суманд 40-н бидонд хийгээд газарт булж нуусан байжээ. Цагдаагийн байгууллага үзлэг хийх явцад тухайн байгуулллагын харуул хамгаалалт хангалтгүй, их хэмжээний бэлэн мөнгө хадгалсан сейф нь хүндрүүлэгч байхгүй хуучирсан байдалтай байсныг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, Цагдаагийн хурандаа Б.Баатархүү хэллээ. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

М.Болорцэцэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)