18 настай Билли Айлиш "Grammy" наадмын шагналыг бөөнджээ


62 дахь удаагийн “Grammy” наадмын “Шилдэг шинэ уран бүтээлч” шагналыг Америкийн поп дуучин 18 настай  Билли Айлиш хүртжээ. Үүнээс гадна залуу уран бүтээлч оны “Шилдэг дуу”, “Шилдэг цомог”, “Шилдэг бичлэг” шагналын эзэн болжээ. Тус наадмын хамгийн гол зургаан шагналын дөрвийг нь хүртсэн түүний энэ амжилтыг хамгийн сүүлд Кристофер Кросс тогтоож байжээ. “Оны дуу” шагналыг Билли Айлиш “Bad Guy” дуугаараа  Леди Гага, Таня Такер, Тейлор Свифт зэрэг супер одуудыг ардаа орхисон байна. Тэгвэл Шилдэг гоцлол дууны цомог” шагналд түүний When We All Fall Asleep, Where Do We Go цомог  алдарт Бейонсегийн “The Lion King”, Эд Шираны “No.6 Collaborations Project” зэрэг цомгийг түрүүлжээ. “Grammy-2020” наадам АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Staples” танхимд болсон бөгөөд  арга хэмжээ болохоос хэдхэн цагийн өмнө домогт тамирчин Коби Брайнтын нисдэг тэрэгний ослоор амиа алдсантай холбогдуулан нэг минут дуугаа хурааж  хүндэтгэл үзүүлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)