17:00 цагаас хойш 21 хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 578 боллоо

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа халдварын нөхцөл байдал, шинжилгээний хариу болон эмчилгээний талаар танилцууллаа.

Тэрбээр, "Өчигдрийн хувьд улсын хэмжээнд нийт 3,071 шинжилгээ хийгджээ. Өчигдөр орой 17:00 цагаас хойш нийт 21 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Эдгээрийг задалж хэлбэл, Улаанбаатар хотод 5 тохиолдол, Сэлэнгэ аймагт 5 тохиолдол, Дорноговь аймагт 6 тохиолдол, Орхон аймагт 4 тохиолдол тус тус шинээр бүртгэгдсэн байна.

Монгол Улсад халдварын батлагдсан тохиолдол 578, эдгэрсэн 337 байгаа бол ХӨСҮТ-д 234 иргэн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл хоёр хүн хүнд, 42 хүн хүндэвтэр, 190 хөнгөн байна" гэлээ.