170.0 тэрбум төгрөгийн бонд гаргах тогтоолын төслийг дэмжив

Монгол Улсын төсвийн улирлын чанартай мөнгөн хөрөнгийн дутагдал болон төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор 2010 оны төсвийн жилд 170.0 тэрбум хүртэлх төгрөгийн үнэт цаас гаргаж арилжаалахыг Засгийн газарт зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. 
Манай орны хувьд гадаад худалдаа болон төсвийн тэнцлийн алдагдлыг гадаадаас зээл, тусламж авах замаар нөхөж байгаа ч сүүлийн жилүүдэд алдагдлыг санхүүжүүлэхэд дутагдаж байгаа эх үүсвэрийг эдийн засаг дахь сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг ашиглан Засгийн газрын үнэт цаас гаргах замаар бүрдүүлж байгаа нь хамгийн оновчтой арга хэрэгсэл юм.
Эдийн засаг дахь сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг эргэлтэд оруулах нь мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах хэрэгсэл болохоос гадна хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үнэт цаасны зах зээлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлөх болон төсвийн зардал санхүүжилтыг цаг хугацаанд нь саадгүй гүйцэтгэх ач холбогдолтой юм.
2009 онд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, улирлын шинж чанартай орлогын дутагдлыг нөхөх зорилгоор Монголбанкинд 230.0 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалсан байна.
 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)