170 мянган малд тэмдэг тавих нь

“Монгол Улсын малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх системийг шинэчлэх” туршилтын төслийн танилцуулга, уулзалт ХХААХҮЯ-нд боллоо. Манай улс “Монгол мах” үндэсний хөтөлбөр баталж, мал сүргийг хувийн дугаартай болгон бүртгэлжүүлэх, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох, хяналт тавих тогтолцоо бүрдүүлэх зорилготой. 

Үүний хүрээнд малын бүртгэл мэдээллийн нэгдсэн программ хангамжийг туршин суурилуулах, нэвтрүүлэх ажлыг 2011 оноос 21 аймгийн 330 суманд эхлүүлж, малын бүртгэл мэдээллийг хариуцсан нэгж, мэргэжилтний орон тоог бий болгосон юм. 

Дээрх туршилтын төслийг Өвөрхангай аймгийн гурван суманд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд нийт 170 мянган малд тэмдэг тавин, бүртгэлжүүлж, махны хоёр үйлдвэртэй хамтран ажиллахаар болжээ. Мөн энэ сараас эхлэн жилийн хугацаанд малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн санг боловсронгуй болгох, мэдээлэл дамжуулах, унших төхөөрөмж ашиглалтад оруулах, малын шилжилт хөдөлгөөнийг онлайнаар хянах боломж бүрдүүлэхээр ажиллах гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)