17 чонын арьс онгоцоор хил давуулахаар завджээ

Буянт-Ухаа дахь Гаалийн газрын ажилтнууд өнгөрсөн аравдугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар-Бээжин чиглэлийн  онгоцоор зорчих гэж байсан БНХАУ-ын иргэний ачаа тээш, эд зүйл, авч явсан цүнх зэргийг рентген аппарат ашиглан шалгахад 17 чонын арьс илэрчээ. Гаальд мэдүүлээгүй, тусгай зөвшөөрөл аваагүй, улсын хилээр хууль бусаар ангийн арьс гаргахыг завдсан хятад иргэнийг  саатуулан шалгасан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)