17 цагийн байдлаар Нийслэлд санал хураалт 30.9 хувьтай байна

Дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалт нийслэлийн хэмжээнд 17 цагийн байдлаар 30.9 хувьтай байна. Есөн дүүргийн хэмжээнд сонгуулийн насны 860 мянга 564 иргэн санал өгөхөөс 266 мянга 320 сонгогч саналаа өгчээ. Багахангай дүүрэгт санал хураалт 52.7 хувьтай буюу ирцэндээ хүрсэн байна гэж Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд мэдээллээ. Сонгуулийн санал хураалт оройн 22 цагт дуусна. Үлдсэн хугацаанд нийслэлийн иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцож, үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэхийг уриалж байна гэж Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээллээ. 

Дүүрэг Нийт сонгогчдын тоо Санал өгсөн  Хувь
Багануур 18746 6473 34.5
Багахангай 2837 1496 52.7
Баянгол 129410

42627

32.9
Баянзүрх 206437 60030 29.1
Налайх 23258 8898 38.3
Сонгинохайрхан 189813 53029 27.9
Сүхбаатар 87300 30106 34.5
Хан-Уул

99424
 

34076 34.3
Чингэлтэй

103339

29585 28.6
Нийт 860564 266320 30.9

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)