17 настай блогчин охиныг алаад зургийг нь Инстаграмд байршуулжээ


АНУ-ын Нью-Йорк мужид 17 настай Бьянку Дэвис гэдэг инстанграм-блогчин охиныг алсан тухай “New York Post” сонин мэдээлжээ. Уг хэрэгт  тус нутгийн 21 настай Брэндон Кларк гэдэг оршин суугчийг сэжиглэж байгаа аж. Тэрээр Бьянка Дэвистэй  цахим хуудсаар харилцдаг байжээ. Хуулийн байгууллагын мэдээллээр  бол Брэндон Кларк  хохирогч охинтой муудалцсаны улмаас хоолойг нь хэрчиж алсан байна. Тэрээр охиныг Нью-Йорк руу тоглолт үзэхээр явж байхад нь мөрдөж олоод алсан аж. Хамгийн аймшигтай нь ингэснийхээ дараа хэрэгтэн цус нөж болсон блогчин охины зургийг  түүний дагалдагчдийнх нь микроблогт байршуулжээ. Бьянка Дэвис Инстанграм хуудсандаа 35 мянган дагалдагчидтай байжээ.  Хэрэгтэн өөрийг нь баривчлах гэж ирсэн цагдаа нарыг хараад амиа хорлохыг завдсан ч  хууль сахиулагчид таслан зогсоож чадсан байна.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)