163 дугаар цэцэрлэгийн гал тогоог шинэчилжээ

Сонгинохайрхан дүүргийн 163 дугаар цэцэрлэгт өчигдөр гал тогооны тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв. Тус цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж элэгдэн хуучирч, сүүлийн жилүүдэд техникийн шинэчлэл хийгээгүйгээс ашиглалтын хугацаа нь дуусаж, эвдэрсэн байсан аж. Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг тус цэцэрлэгийн нөхцөл байдалтай танилцаад гал тогооны тоног төхөөрөмжийг нь шинэчлэхээр Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагт хандсанаар 14.3 сая төгрөгийн өртөгтэй таван нэр төрлийн тоног төхөөрөмж авах болжээ.

280 хүүхдийн багтаамжтай уг цэцэрлэгийг 1992 онд байгуулжээ. 2012 онд БНСУ-ын хөрөнгө оруулалтаар өргөтгөж, дөрвөн бүлэг нэмж, ашиглалтад оруулснаар энэ хичээлийн жилд 16 бүлэгт 600 хүүхэд хүмүүжиж буй, нийт 57 багш, ажилчидтай аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)