16.30 цагийн байдлаар ачаалалтай байгаа ЗАМУУД

Манай улсад хийгдэж буй төрийн өндөр хэмжээний айлчлалтай холбоотойгоор тус албанаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор хамгаалалт, зохицуулалт хийж ажиллаж байна.

Яг одоо буюу 16.30 минутын байдлаар Дамбадаржаагаас Их тэнгэр зорчих үеийн хамгаалалт, зохицуулалт хийгдэж байгаатай холбоотойгоор дараах автозам, гудамжуудад хөдөлгөөний ачаалал ихтэй байна. Үүнд:

  1. Замчдын гудамж буюу Энхтайваны өргөн чөлөөнөөс доош Клиникийн 1 дүгээр амаржих газрын зүүн талаар, Сэлбэ голын баруун эргийг даган Нарны зам хүртэлх гудамж
  2. Олимпийн гудамж буюу Гадаад хэргийн яамнаас Шангри ла төв
  3. Их Монгол улсын гудамж буюу Олимпийн гудамж, Нарны замын уулзвараас урагш Их Тэнгэрийн ам хүртэл автозамууд өндөр ачаалалтай байна.

Мөн Их тойруу, Бага тойруу, Хувьсгалчдын гудамж, Нарны зам, Бээжингийн гудамжуудад ачаалал үүссэн байна.

Иймд дээрх замуудыг сонгон зорчихгүй байх, хувийн тээврийн хэрэгслээс татгалзаж нийтийн тээврийн хэрэгслийг сонгон зорчихыг зөвлөж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)