1500 долларын тэтгэлгийн бүртгэл даваа гаригт эхэлнэ

Олон улсын тэтгэлгийн Мабучи сан энэ жилээс монголын оюутнуудад эргэн төлөх нөхцөлтэй оюутны тэтгэлэг буюу зээл олгохоор болоод буй. Жил бүр 100 гаруй оюутанд зээл олгодог тус сан 2005 онд байгуулагдсан аж. Тус сантай олон жилийн турш хамтран ажиллаж буй “Шинэ Монгол” сургууль монгол оюутнуудыг олон улсын тэтгэлгийн сангийн зээлд хамруулахаар хүсэлт гарган, Монгол дахь Мабүчи тэтгэлгээр төгсөгчдийн холбоо байгуулж, монгол оюутнуудад зээл олгох ажлыг хариуцан ажиллаж буй.

Холбооныхон Монголын их дээд сургуулиудын сургалтын төлбөрийг судлаад зээлийн хэмжээг 1500 ам.доллар болгон тогтоосон бөгөөд 2015-2016 оны хичээлийн жилд 30 оюутанг хамруулахаар төлөвлөжээ. Зээлд хамрагдах хүсэлтэй оюутнууд долдугаар сарын 6-8-нд Шинэ Монгол сургууль дээр очиж, бүртгүүлэх боломжтой.

Эргэн төлөх нөхцөлтэй тэтгэлэг хамрагдах хүсэлтэй оюутнууд батлагдсан маягтын дагуу тэтгэлэг хүссэн өргөдөл (батлагдсан маягтыг эндээс татаж авч болно https://www.facebook.com/smms.foundation/photos/a.1662571433979234.1073741828.1660318174204560/1668246296745081/?type=1&theater) бичиж, “Миний ирэх 10 жил ба мөрөөдөл” сэдвийн дагуу эссэ бичих ёстой. Мөн бүртгүүлэхдээ өрхийн орлогыг тодорхойлох бичиг баримт, одоо сурч буй болон төгссөн сургуулийн тодорхойлолт, ерөнхий боловсролын сургуулийн гэрчилгээний хуулбар, элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгийн хуулбарыг авчрах шаардлагатай.

Дэлгэрэнгүй мэдээллийг тус сангийн фэйсбүүк хуудсаар холбогдон аваарай. (https://www.facebook.com/smms.foundation?fref=ts)

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)