15 сарын дотор 180 улсаар зочилсон эмэгтэй

Касье де Пекол хэмээх 27 настай америк бүсгүй хамгийн богино хугацаанд дэлхийн 196 улс орноор аялсан эмэгтэй болох хүсэлтэй аж. Өнгөрсөн оны долдугаар сараас эхэлсэн түүний аялал одоо хэр нь үргэлжилж байгаа бөгөөд 15 сарын дотор 180 улс орноор зочилсон байна. Тэрбээр энэ бүх хугацаанд нийт 254 нислэг хийжээ.

Тэрбээр хоёр жилийн өмнө 25 насныхаа төрсөн өдрөөр дэлхийн бүх улс орноор аялах мөрөөдөлтэй болсон аж. Тэрбээр аялалынхаа зардлыг олохын тулд цахим ертөнцөөр ивээн тэтгэгчээ олдог бөгөөд энэ бүх аялалынх нь зардал 198 мянган ам.доллар хэрэгтэй аж. Хэрвээ тэр зорьсон хугацаандаа 196 улсаар аялж амжвал хамгийн богино хугацаанд дэлхийг тойрсон эмэгтэй болж, гиннесийн номд бүртгүүлнэ. 

Тэрбээр нэг улсад 2-5 хоног зарцуулдаг аж.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)