15 настай хүүхэд машин жолоодон шон мөргөж, дөрвөн хүүхэд гэмтжээ

Өнгөрсөн ням гарагийн шөнө 01 цаг 50 минутын үед Баянзүрх дүүрэгт Toyota Prius маркийн автомашин гэрлийн шон мөргөсний улмаас автомашинд зорчиж явсан дөрвөн хүүхэд гэмтжээ.

Уг машиныг 15 настай хүүхэд жолоодож явсан бөгөөд ослын улмаас жолооч 15 настай, эрэгтэй Т, зорчигч 14 настай, эрэгтэй Н, 15 настай, эрэгтэй Д, 12 настай, эрэгтэй Г нар гэмтсэн байна. Хэргийг шалгаж байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 581 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 416 дуудлага мэдээллийг хүлээн авчээ. Ослын улмаас 13 хүн гэмтсний 8 хүүхэд бөгөөд ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт нэ хүний амь нас хохирчээ.

Мөн өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 72 жолоочийг илрүүлж ажилласан бөгөөд давуу эрх бүхий явган зорчигчид гарцан дээр зам тавьж өгөөгүй 162 жолоочийг МУ-ын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцож ажилласан байна.

Тээврийн хэрэгслийн жолооч та явган хүний уулзвлар гарц руу ойртон ирээд хурдаа хасах, хороолол дотор давуу эрх бүхий явган зорчигчид зам тавьж өгөхийг ТЦА-наас анхааруулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)