15 настай охин галт тэрэгний урдуур орж дайруулсан хэрэг гарчээ

Өчигдөр гал тэргэнд 15 настай хүүхэд дайруулсан хэрэг гарчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэр “Төмөр замын 407-р километрийн 10-р зуутад дээр галт тэргэнд эмэгтэй хүн дайруулсан байна” гэх дуудлага, мэдээлэл өчигдөр буюу 09-р сарын 21-ний 14:42 цагт цагдаагийн байгууллагад иржээ.

Мэдээллийн дагуу алба хаагчид очиж шалгахад 15 настай эмэгтэй А нь сэлгээний 4147-р галт тэрэгний урдуур гүйж, дайруулсан байдалтай байсан гэнэ. Охиныг  ГССҮТ-д хүргэн эмчлүүлж байгаа бөгөөд хэргийг Төмөр зам дахь цагдаагийн  газар шалгаж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)