15 мВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг Улсын комисс хүлээж авчээ

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хөшигийн хөндийд байгуулсан 15 мВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг Улсын комисс хүлээн авчээ. Тус станцыг Монголын “Тэнүүн гэрэл констракшн”, Японы “Sharp energy solutions”, “Тайландын “Sermsang power corp” хамтран байгуулсан юм. 

Уг нарны цахилгаан станц нь жилд 23.1 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэж, нүүрстөрөгчийн хэмжээг 18 438 тонноор бууруулах тооцоо гарсан тухай renewablesnow.com цахим хуудсанд мэдээлжээ. Энэ станц нь шинэ нисэх онгоцны буудлаас баруун урд зүгт 14 орчим км-ийн зайд байрладаг бөгөөд төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлж буй юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)