141 дүгээр сургуульд нээлттэй номын сан байгуулжээ

Хүүхдийг номд дурлуулахын тулд ариун цэврийн өрөөндөө ч ном байлгах хэрэгтэй гэдэг. Өөрөөр хэлбэл, номын сан, тавиуртаа ном залчихаад уншсангүй гэж загнах нь утгагүй хэрэг. Баянгол дүүргийн III хорооны нутаг, нийслэлийн 141 дүгээр сургууль хонгилдоо нээлттэй номын сан байгуулжээ. Тус сургуулийн зөвлөх, Гавьяат багш Р.Дүгэрсүрэн “Ерөнхий боловсролын сургуулиудын номын сан тийм ч хүртээмжтэй биш. Гэрэл гэгээ муутай, умгар өрөөнд үйл ажиллагаа явуулдаг тул хүүхдүүдэд ном унших сэдэл, сонирхлыг төрүүлэхгүй байна. Манай сургуулийн шинэ барилгыг өнгөрсөн хичээлийн жилд ашиглалтад оруулсан. 2500 орчим сурагч хоёр ээлжээр хичээллэдэг.

Бидний гол зорилго хүүхдүүдэд мэдлэг олгохоос гадна сургуулийнхаа материаллаг баазыг сайжруулах. Үүний хүрээнд нээлттэй номын сан байгууллаа. БНСУ-ын Сондун дүүрэг, Баянголын ЗДТГ-тай хамтран “Нээлттэй, ухаалаг номын сан” төсөл хэрэгжүүлж, 20 сая төгрөгөөр тохижуулан, 4000 орчим номтойгоор нээсэн нь энэ. Багш, сурагч, эцэг, эх хүссэн үедээ, дуртай номоо авч унших боломж бүрдүүлэх үүднээс хонгилдоо байгуулсан юм. Хүүхдүүд хивсэн дээр сууж амрангаа ном унших боломж бүрдсэн. Гэр лүүгээ авч явах, өөр номоор солих ч нээлттэй. Анги удирдаагүй багш нар үүнд хяналт тавьж, зохицуулж байна” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)