14 настай хүү газ үнэрлэсний улмаас нас баржээ

Баянзүрх дүүрэгт 14 настай хүүхэд ахуйн хэрэглээний газ үнэрлэсний улмаас нас барсан хэрэг энэ сарын 21-ний өдөр гарчээ.

Тодруулбал, БЗД-ийн 11-р хорооны Гачуурт орчимд эрэгтэй хүүхэд ил харагдах гэмтэл шархгүй, амьсгал хураасан байдалтай олджээ. Энэ тухай дуудлага тус дүүргийн цагдаагийн газарт 20:00 цагт ирсэн байна. 

Шалтгалтаар, 14 настай эрэгтэй А нь ахуйн хэрэглээний газ үнэрлэсний улмаас нас барсан болох нь тогтоогдов. Хэргийн газраас улаан өнгийн газны лааз хурааж, 29 кадр гэрэл зураг авч цааш шалгаж эхэлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)