14 настай хүүхэд ахуйн хэрэглээний хий үнэрлэж байгаад амиа алджээ

Багануур дүүргийн “Гүн Галуутай” цогцолбор сургуулийн наймдугаар ангийн сурагч 14 настай эрэгтэй М ахуйн хэрэглээний хий үнэрлэж байгаад түүндээ хордож, амь насаа алдсан хэрэг гарчээ. Тэрбээр дүүргийнхээ гуравдугаар хороонд байрлах хүнсний дэлг үүрээс үүнийг худалдаж авсан аж.

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний хариу ахуйн хэрэглээний хий үнэртэж, улмаар түүнээсээ хордож нас барсныг нотолсон байна. Сүүлийн үед хүүхдүүд ахуйн хэрэглээний хий болон бусад төрлийн мансууруулах бодис үнэртэх явдал ихэссэн. Үүнээс болж амь насаа алддаг бол зарим нь СЭСҮТ-д хүргэгддэг аж.


Б.БЯМБА


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)