14 настай охин дэлхийг тойрох аялалдаа гарлаа

Голландын иргэн Лаура Деккер “Гуппи” дарвуулт завиар дэлхийг тойрох ганцаарчилсан аялалд өнгөрсөн бямба гаригт мордлоо. 14 настай тэрбээр Португалийн Портиман хотоос гараагаа эхэлсэн бөгөөд Өмнөд Америкийн эрэг, Канарын арлуудаар дайран өнгөрч, Номхон далайг гатлах аж.

Дарвуулт онгоцон дээр хорвоод мэндэлсэн Лаура Деккер уг аялалд бэлтгэн эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх дамжаанд сууж, онгоцоо орчин үеийн шаардлагад нийцсэн аюулгүйн багаж төхөөрөмжөөр тоноглосон байна. Өмнө нь 16 настай Австралийн иргэн Жессика Уотсон “Элла пинк леди” хэмээх дарвуулт завиар 362 хоногийн дотор ганцаараа дэлхийг тойрон аялж байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)