14 настай охиныг 5-6 эрэгтэй хүүхэд бүлэглэн зоджээ

Өчигдөр Хан-Уул дүүргийн 15-р хороонд байрлах Рапид харш хорооллын тоглоомын талбайд тоглож байсан 14 настай охиныг 5-6 эрэгтэй хүүхэд бүлэглэн зодсон хэрэг гарчээ. 

Хэрэг гарсны дараа охины аав цагдаад хандан, байрны гадаах камерын бичлэг, тухайн хүүхдүүдийн гэрийн хаягийг баримтжуулан Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ. Гэвч цагдаагийн газраас "бага насны хүүхдэд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжгүй" гэх хариу өгч, ямартай ч хэргийг шалгахаар болсон гэв. Улмаар охины аав доорх бичлэгийг цахим орчинд түгээж, гомдолтой байгаагаа илэрхийлжээ.

Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулж, аюулгүй байдлыг хангах шаардлагатайг анхааруулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (235)