14 настай Голланд охин дэлхийг тойрон завиар ганцаар аялна

Дэлхийг ганцаараа тойрон завиар аялж, хамгийн залуу усан цэрэг болох гэсэн голланд охин шүүхээс замд гарах зөвшөөрөл авчээ. Лаура Деккер өөрийн найман метр урт “Гуппи” завиа хөлөглөн дэлхийг тойрох юм байна. 2010 онд Австрали улсын 16 настай охин Жессике Уотсон дэлхийг ганцаараа тойрон завиар аялсан юм.

Деккер 2009 оны арванхоёрдугаар сард шүүхийн тогтоол зөрчин Голландын Антилийн аралд нуугдаж, тэндээсээ гэртээ эргэн ирж байжээ. Харин одоо Мидделбург хотын шүүх 14 настай охиныг дэлхийг завиар ганцаараа тойрохыг зөвшөөрөхгүй байсан хоригоо цуцлаад буй юм байна.

Эцэг эх нь дэлхийг тойрох долоон жилийн аялал хийж байх үед Лаура Деккер Шинэ Зеландад завин дээр төржээ. Тэрбээр зургаан настайдаа хувийн завьтай болж, арван настайгаасаа ганцаараа аялж сурсан байна. Охины ээж нь дэлхийг завиар ганцаар тойрох түүний аяллыг одоо эсэргүүцэхгүй байгаа бол аав нь бүр анхнаас нь дэмжиж байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)