14 мянга орчим тонн нөөцийн мах бэлтгэнэ

 Нийслэлийн хэрэгцээнд зориулан нөөцийн мах бэлтгэх компаниудын нэрс одоогоор тодроогүй байна.

Энэ тухай  тодруулбал есдүгээр сард нөөцийн мах бэлтгэлийн сонгон шалгаруулалтыг зарласан ч маргаан гарсан тул дахин сонгон шалгаруулалт явуулахаар болжээ. Тиймээс ирэх долоо хоногоос дахин сонгон шалгаруулалт явуулж, нийслэлд нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх компанийн нэрсийг тодорхой болгох аж. Энэ жил нийслэл болон томоохон хот суурингийн хэрэгцээнд зориулан нийт 14 мянга орчим тонн нөөцийн мах бэлтгэхээр төлөвлөжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)