13 настай охины амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийн давж заалдах шүүх хурал өнөөдөр болно

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Очир" төвийн зочид буудалд бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан 13 настай охины хэргийн эцсийн шатны шүүх хурал 2018 оны арваннэгдүгээр сарын 23-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Д.Жавхлан, М.Амарболд нарт бүх насаар нь хорих ял оноож, ялыг чанга дэглэмтэй хорих ангид биечлэн эдлүүлэх шийдвэрийг гаргасан билээ.

Шүүхээс бүх насаараа хоригдох ял сонссон Д.Жавхлан, М.Амарболд нар шүүхэд давж заалдах хүсэлт гаргасан байна. Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр буюу энэ сарын 14-ны өдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болох аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)