120.000 м.кв талбайн шороон замыг хусч, тэгшлэнэ

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн "Эдийн засгийн хөгжил''-тэй дүүрэг зорилтын хүрээнд тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас жил бүр гэр хороолол дундах шороон замыг хусч, тэгшлэх болон орон сууцны хороолол доторх зам засварын нөхөөсийн ажлыг хийдэг билээ.

Тодруулбал, энэ жил орон нутгийн төсвийн хөрөнгөөр дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-1 нийт 120.000 м.кв талбайн шороон замыг хусч, тэгшлэх бол Нийтлэг үйлчилгээний газар-3 байшин хороолол доторх нийт 1.600 м.кв талбайн хатуу хучилттай авто замын нөхөх, сэргээн засварлах ажлыг хийх аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)