12 хүүхдийг үнэгүй сургах болжээ

18 нас хүрсэн 50 орчим хүүхэд жил бүр асрамжийн төвийг орхиж, амьдралд хөлөө олох шаардлага тулгарч байна. Эцэг, эхийн хайр халамж үзээгүй тэднийг нийгмийн эмзэг бүлэг, давхаргад шилжүүлэхгүйн тулд төр анхааралдаа авах ёстой гэж Ерөнхийлөгч Х.Баттулга үзжээ. Ингээд энэ жил 12 хүүхдэд боловсрол эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх болов. Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” (УБТЗ) нийгэмлэгийнхэн Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж, 12 хүүхдийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд шаардлагатай 60 гаруй сая төгрөг хандивлах болсон аж. Түүнчлэн асрамжийн төвд амьдардаг хүүхдүүд цаашид УБТЗ-ын харьяа Төмөр замын дээд сургууль, МСҮТ-д элсвэл үнэгүй сургахаа илэрхийлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)