12 САЯ ДОЛЛАР ХОЖИЖ ДЭЭД АМЖИЛТ ТОГТООЛОО

Хонконгийн мөрийтэй тоглогч Лин Хайсан 12 сая доллар хожиж дэлхийн дээд амжилт тогтоолоо. Тэрбээр баккарат хэмээх нэгэн төрлийн мөрийтэй тоглоом тоглодог бөгөөд энэ сарын эхээр болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлжээ.

Түүнчлэн уг тэмцээний шагналын сан 15 сая доллар байсан нь Гиннесийн бас нэгэн төрөлд шалгарчээ. Тоглогчид гартаа 2-3 хөзөр авч, хэн хамгийн өндөр оноотой нь хожих дүрэмтэй баккаратын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр шаттай болжээ.

Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн тоглогчид Мельбурны “Кроун”, Макаогийн “Венетиан” зочид буудалд эхний шалгаруулалтад өрсөлдөж, Макаогийн Шератонд ялагчаа тодруулсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)