12 настай хүүхэд архинд хордов

Ховд аймгийн Булган сумын харьяат 12 настай хүүхэд архинд хордож эмнэлэгт хүргэгдсэн талаар өчигдөр сайтуудаар цацагдсан билээ. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Хүй долоон худаг Хүйтний хөндий гэх газарт хурдан морь унахаар ирсэн байхдаа ийн архинд хордсон байна. Одоогийн байдлаар хүүгийн биеийн байдал тааруу, Эх хүүхдийн эрдэм шинжилгээний төвд хэвтэн эмчлүүлж байгаа ажээ. Түүнчлэн Баянгол дүүргийн цагдаа нар хүү юунаас болж архи уусан болохыг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ. Эх сурвалжийн хэлж буйгаар хүүгийн хамаатны ах н.Алтансүх гэх уяач хүүг хурдан морь унуулахаар хотод авчирсан гэнэ. Мөн хүүгийн ар гэрийнхэн энэ тухай ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)