10-12 насны ХОЁР хүүхэд айлын цоож эвдэн, хулгай хийжээ

2019 оны долдугаар сарын 16-ны өдөр 13.00-16.00 цагийн хооронд СХД-ийн 1-р хороо 27 настай эмэгтэй Т-гийн гэрийн цоожийг эвдэн хулгайч орж эд зүйл алдагдсан хэрэг гарчээ. Уг хэргийг 12 настай эрэгтэй Б, 10 настай эрэгтэй Э нар нь бүлэглэн үйлдснийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлстийн алба хаагчид шуурхай илрүүлэн хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Дээрх хэргийг насанд хүрээгүй бага насны хоёр хүүхэд үйлдсэн нь анхаарал татаж байгаа бөгөөд эцэг эхчүүд бага насны хүүхдээ хаана юу хийж байгаа тал дээр хараа хяналтаа сайн тавьж ямар хүнтэй найзалж, нөхөрлөж байгааг анхаарах шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас мэдэгдэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)