12 компани ногдол ашгаа тараагаад байна

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 31 хувьцаат компани 2018 оны үйл ажиллагааны ашгаасаа хөрөнгө оруулагчдадаа ногдол ашиг тараах шийдвэр гаргасан. Эдгээрээс одоогоор 12 компани хувьцаа эзэмшигчдийнхээ үнэт цаасны дансанд ногдол ашгийн мөнгийг нь байршуулаад байгааг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс зарлажээ. Үүнээс “Гермес центр” компани 2018 оны сүүлийн болон энэ оны эхний хагас жилийн ашгаас хуваарилсан ногдол ашгаа хөрөнгө оруулагчдийн дансанд байршуулсан аж. Энэ нь хагас жилд тутамд ногдол ашиг тарааж буй ховор тохиолдол юм.

Түүнчлэн “Ган хийц” компани нэгж хувьцаанд 45, “Могойн гол” 1084, АПУ 41, “Адуун чулуун” 117, “Талын гол” 45, “Ард даатгал” 24, “Монгол базальт” 3.3 төгрөгийн ногдол ашиг тараажээ. Тэгвэл “Тавантолгой” компани нэгж хувьцаанд 767, “Мандал даатгал” 90, “Тахь ко” 97, “Лэндмн ББСБ” 0.9 төгрөгийн ногдол ашиг тараасан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)