12 ЖИЛ ЭРЭН СУРВАЛЖИЛСАН ГЭМТ ХЭРЭГТНИЙГ БНХАУ-Д ШИЛЖҮҮЛЭВ

Сүүлийн 12 жилийн турш эрэн сурвалжилж байсан гэмт хэрэгтнийг Канадын эрх баригчид БНХАУ-ын талд шилжүүлэн өгсөн тухай АР мэдээлэв. Өдгөө 52 настай Лай Чансин нь Ази, Америк, Канадыг дамжсан томоохон контрбандын толгойлогч юм. “Контрбандын хаан” хэ мээгддэг тэрбээр 1996-1999 онд БНХАУ- ын Сянь мэнийн усан боомтоор 10 тэрбум ам.долларын бараа хууль бу саар хил давуулан худалджээ.

Түүнийг хил, гаалийн ажилтнуудад их хэмжээний авлига өгсөн, хүн дарамталсан, хориотой бараа хил дамнуулан наймаалсан зэрэг зүйл ангиар буруутгаж байгаа бөгөөд одоо гоос 12 жилийн өмнө тэрбээр Канад руу дүрвэн гарсан аж.

БНХАУ-ын хууль сахиулагчид түүнийг 1999 оноос хойш эрэн сурвалжилсан юм. Лай Чансиныг цаазаар авахгүй гэсэн баталгаа гаргавал түүнийг Хятадад шилжүүлэн өгнө гэсэн болзлыг Канадын тал тавьсан байна. Эх орондоо буцаж ирсэн түүнд бүх насаар нь хорих ял оноож магадгүй бай гаа гэнэ.

Х.Чимэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)