11 мянган ширхэг дуслын систем, нэг удаагийн тариур хууль бусаар нэвтрүүлэхийг завдав

Хаяг шошгын зөрчилтэй нийт 11 мянган ширхэг нэг удаагийн тариур, дуслын системийг нэр бүхий иргэн зорчигч тээвэрлэх суудлын автомашинд нууж хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас илрүүлэн таслан зогсоож, прокурорт шилжүүлжээ.

Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж импортлох эрхтэй бөгөөд хувь хүн, тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж импортлохыг хуулиар хориглодог.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)