1072 ширхэг хувьцааг худалдах, худалдан авах боломжгүй

“Эрдэнэс Тавантолгой” компаниас иргэдэд өмчлүүлэх 1072 ширхэг хувьцааг 5 000 000 хүртэлх төгрөгөөр худалдан авах тухай зарыг олон нийтийн сүлжээнд тавих болсон. Үүнд итгэсэн зарим хүн өөрийн болон гэр бүлийнхнийхээ хувьцааг санал болгон хэн, хаана худалдан авч буйг лавлаж буй. 

Тэгвэл 1072 ширхэг хувьцааг одоогоор борлуулах ямар ч боломжгүй талаар тус компанийн “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн менежер Э.Баатарцогт хэллээ. Тэрбээр “Юуны түрүүнд ямар ч хувьцааг иргэд өөр хоорондоо дамжуулан арилжих боломжгүй. Үнэт цаастай холбоотой бүх үйлчилгээг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан үзүүлнэ. 

Олон нийтийн сүлжээгээр хувьцаа авна хэмээн худал зар тарааж байгаа иргэдийг бид холбогдох албаныхантай хамтран олж тогтоон, арга хэмжээ авсан” гэлээ.

С.Цэрэндулам


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)