1072 хувьцаа эзэмшигч иргэн бүрт 26,800 төгрөгийн ногдол ашиг олгоно

Өнгөрсөн 2018 онд "Эрдэнэс Тавантолгой" ХК нь 801.1 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Иймд 1,072 хувьцааны ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн байсан ч хэдэн төгрөгийн ногдол ашиг олгох нь тодорхой бус байв.

Тэгвэл энэ талаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ өнгөрсөн хоёрдугаар сарын 18-ны өдрийн хурлаараа нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг хуваарилах шийдвэрийг гарган баталжээ. Уг шийдвэрээр бол 1,072 ширхэг хувьцаатай иргэн бүр 26,800 төгрөгийн ногдол ашиг хүртэх ажээ. Үүнээс 10%-ийн татвар хасаж тооцвол иргэдийн гарт 24,120 төгрөг ирэх аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)