1072 хувьцааны үлдэгдэл 100.000 төгрөгөө хэзээ өгөх бол

“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувиа Засгийн газарт 300 мянган төгрөгөөр худалдах хүсэлтэй иргэд өнгөрсөн сараас эхлэн банкинд хандаж мөнгөө авч эхэлсэн.

Тодруулбал, бичиг баримтаа бүрдүүлж өгсөн хүмүүс сонгуулийн өмнө 200 мянган төгрөгөө  хоёр хувааж авсан. Харин үлдсэн 100 мянган төгрөг нь өнөөдөр дансанд нь орох ёстой боловч одоогийн байдлаар ороогүй байгаа талаар хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан зарим иргэд мэдээллээ.

Мөн цахим ертөнцөд “Сонгууль дууссан учраас үлдсэн 100 мянга нь орохгүй юм байхдаа” гэсэн сэтгэгдлүүд олноор нийтлэгдсээр байна. Энэ талаар Төрийн банк “Хувьцааны мөнгө орж ирээгүй байгаа. Хэзээ орохыг нь мэдэхгүй байна” гэсэн мэдээлэл өгжээ. Хувьцааны үлдэгдэл 100 мянган төгрөг иргэдэд багагүй хүлээлт үүсгэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (34)