1008 айлын орон сууцны газар чөлөөлөлтийн ажил эхэлжээ

Монгол, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосон түүхэн 70 жилийн ойн хүрээнд Монгол улсын барилгын салбарт олон томоохон төсөл хэрэгжиж, амжилттай хэрэгжиж байгаа билээ. Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Шин Хайминтай уулзаж хоёр улсын эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн явцын талаар санал солилцлоо.

Уулзалтаар "Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд хэрэгжих 1008 айлын орон сууц" төсөл юм. Төслийн хэрэгжүүлэх хэлэлцээрийг хоёр тал баталснаар бэлтгэл ажил эхэлсэн. Монголын тал зураг төслийг бэлэн болгох, газар чөлөөлөх, шаардлагатай дэд бүтцийг бүрэн гүйцэтгэхэд анхаарч амжилттай үргэлжилж байгааг сайд дуулгалаа. Уг төслийн барилгажих талбайг бэлтгэх ажлын хүрээнд хийгдэх газар чөлөөлөлт, түр суурьшуулах болон инженерийн хангамжийн асуудлыг шийдвэрлэх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлыг хэсэг байгуулагдсан бөгөөд газар чөлөөлөлтийг хийж эхлээд байна.

Хоёр улсын найрсаг харилцаа тогтоосны түүхэн 70 жилийн ойн хүрээнд хийгдэж буй дээрх томоохон төсөл амжилттай хэрэгжиж, ажил урагштай байгааг хоёр тал онцлон тэмдэглэж, ажлыг эрчимжүүлэхэд нягт хамтран ажиллана гэдгээ уулзалтын төгсгөлд онцолсон юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)