1000 лам нэгдэж, ОБЕГ-т 10 сая төгрөг хандивлалаа

Коронавирусийн урьдчилан сэргийлэх үүднээс иргэд болон аж ахуйн нэгжүүдийн халуун сэтгэлийн хандив илгээсээр байна.

Халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж буй алба хаагчдад зориулж:

  • “Магнай трейд” ХХК-аас 10 сая төгрөгийн шатахууны талон,
  • Баянзүрх дүүргийн Хо-Ши-Мин-ий нэрэмжит Улсын тэргүүний лаборатори 14 дүгээр сургуулийн багш, ажилчид нэг сарын унааны мөнгө болох 2 сая төгрөг
  • Жи Мобайл” компанийн хамт олноос 10 сая төгрөг,
  • Улаанбаатар хот дахь Увс аймгийн Малчин сумын нутгийн зөвлөлөөс 300 хонь
  • “Монгол лам нарын бүлгэм групп”-ээс өрнүүлсэн “Асралын аян”-д 1000 лам нэгдэж нийт 10 сая төгрөг, 500 ширхэг хамгаалалтын бээлийг тус тус Улсын онцгой комисст гардууллаа.

Энэ үеэр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Ажилтан, алба хаагчдынхаа дунд сайн санааны санал, санаачилга өрнүүлж, хандив, туслалцаа үзүүлэн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд дэмжлэг үзүүлсэн та бүхнээрээ талархаж байна. Бид та бүхний энэхүү сэтгэлийн хандивыг эрсдэлтэй бүсэд ажиллаж буй мэргэжлийн байгууллагуудын ажилтан, алба хаагчдад тэгш, хуваарьтай хүргэж, ариутгал, халдваргүйжүүлэлт, хувийн хамгаалах хэрэгсэл зэрэг шаардлагатай зүйлд зарцуулах болно. Сэтгэлийн хандив илгээсэн та бүхэнд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс болон нийт ард иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье ” гэлээ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)