1000 гаруй машиныг төвлөрсөн худалдааны хоёр нэгжид шилжүүлж зөрчлийг арилгуулжээ

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас энэ сарын 20-22-ны өдрүүдэд 62 иргэн, аж ахуйн газруудад өмчлөлийн газраа зориулалтын  дагуу ашиглах тухай мэдэгдлийг өгчээ. Энэ дагуу 27-ны өдөр гүйцэтгэлийн хяналт шалгалт хийсэн байна.

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал: 32 аж ахуйн нэгжийн 1000 гаруй машиныг төвлөрсөн худалдааны хоёр нэгжид шилжүүлж зөрчлийг арилгуулсан. Энэ оны шалгалтыг 20-26-ны хооронд хийж одоогийн байдлаар зөрчилтэй 64 аж ахуйн нэгжид албан шаардлага хүргүүллээ. Үүнээс 15 байгууллага  зөрчлөө арилгаад манайд мэдээллээ ирүүлсэн байгаа. Үлдсэн аж ахуйн нэгжүүд албан шаардлагыг тодорхой хугацаатай өгсөн. Энэ үүрэг даалгаврыг биелүүлэхгүй бол зөрчлийн тухай хууль бусад тогтоомжийн дагуу газар хүчингүй болох, торгох зэрэг ажиллагаа явагдана. 


НМХГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хэлтсийн дарга Ж.Ганзориг: НЗДТГ-ын даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу Нийслэл хотод зөвшөөрөлгүй автомашины худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжийн  газрыг цуцлах болсон гэж ойлгож болно. 31 иргэний газар өмчлөх эрхийг хүчингүй болгож шүүхэд хандаж байгаа. Цаашид энэ төрлийн зөрчлийг гарахгүй байхыг анхааруулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)