100 000 төгрөгөөр өвлийн өвөө “авна”

Шинэ жилийн баярыг өвлийн өвөө, цасан охин, чимэглэсэн гацуур, бэлэггүйгээр төсөөлшгүй. Өвлийн өвөөгийн дүрд хувирч, албан байгууллага, аж ахуйн нэгжийн үдэшлэг, цэнгүүнд баяр хөөр нэмдэг үйлчилгээ хэдийнэ шинэ жилийн эрэлттэй “барааны” нэг болсон билээ. Уг үйлчилгээний өнөө жилийн ханшийг сонирхлоо.

Айл гэр, албан байгууллагын шинэ жилийн үеэр айлчлан очиж, сайн сайхан амьдрахыг ерөөж, багачуудад бэлэг тараах өвлийн өвөөг “илгээдэг” байгууллага цөөнгүй аж. Ихэвчлэн олон нийтийн сүлжээгээр зар мэдээллээ тараажээ. Түүнчлэн 1900 1617, 1900 1950 зэрэг лавлах утас руу холбогдон, өвгөн “захиалж” болдог юм байна. Нэлээд хэдэн газар руу холбогдож ханшийг нь тодрууллаа. Хамгийн доод үнэ нь 100 000 төгрөг аж.

Тухайлбал, “Жаргалтогтох” компанийнхан 110 000 төгрөгөөр өвлийн өвгөн “илгээх” нь. Энэ сарын 26-наас хойш үнээ 160 000 төгрөг болгож өсгөх гэнэ. Түүнчлэн ийм төрлийн үйлчилгээ эрхэлдэг “Эс продакшн” компанийнхан өвлийн өвөөгөө 100 000 төгрөгөөр “зарах” нь. Өвөө цасан охидтой хамт очих бол 80 000 төгрөг нэмж төлөх юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)