100 хувь эерэг мэдээ бүхий "Суприм Мастер" телевиз цацагдаж эхэллээ

Аливаа хэвлэл мэдээлийн хэрэгсэл олон нийтийг Гэгээрүүлэх чухал үүрэгтэй. Улмаар нийгмийг зөв, эерэг, тэнцвэртэй мэдээллээр хангаж эрүүлжүүлэх учиртай.

Тэгвэл өнөөдрийн нийгэмд зөвхөн эерэг сайхныг түгээхээр олон улсын "CУПРИМ МАСТЕР" интернэт телевиз олон нийтэд хүрч эхэллээ.

Тус телевиз нь хүн төрөлхтний гарамгай үлгэр дуурайлал, эрхэм ариун амьдралын хэв маягийг сурталчлан түгээх, сайн үйлс болон энх тайванч үйл хэргийг дэлгэрүүлэх зорилго бүхий дэлхий дахины хосгүй бүтээлч суваг юм.

Та http://suprememastertv.com/en1/  сувгаар 10 гаруй төрлийн бүтээлч нэвтрүүлэг, сонирхолтой хөтөлбөрийг өдөр бүр 24 цагаар, 42 орны хадмал орчуулгатайгаар шууд үзэх боломжтой. Тухайлбал Гараг Дэлхий:Бидний хайртай гэр орон нэвтрүүлгээр үзэсгэлэнт дэлхийгээ хүндэтгэх үүднээс түүний үнэт нөөц баялгийг хамгаалах төрөл бүрийн аргуудыг хүргэхээс гадна хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах талаар зөвлөгөө, үнэт мэдээллийг өгдөг. Харин Бидэнтэй зэрэгцэн орших амьтдын ертөнц нэвтрүүлэг нь бидний анд найз болох амьтдыг асрах үр өгөөжтэй, нигүүлсэнгүй арга зам, тэдний үнэнч хайр, оюун ухааныг илчилсэн сэтгэл хөдлөм бодит түүхүүдийг өгүүлдгээрээ дэлхийн үзэгчдийн дуртай нэвтрүүлэг болжээ.

Түүнчлэн өнөөгийн олон талт мэдээллийн урсгалаас зөвхөн зөвийг, эерэгийг хүүхэд, гэр бүл, олон нийтээрээ үзэх нь нийгэмд эерэг нөлөөтэй нь дамжиггүй юм. Өөрөөр хэлбэл дээрх нэвтрүүлгүүд нь хүүхэд, өсвөр үеийнхэн, залуусын хүмүүжил, ухамсарт эерэг нөлөө үзүүлэх төдийгүй олон орны хадмал орчуулгатай учир  хэл  суралцах ч давуу талтай юм.

Мөн 42 орны хэлээр хадмал орчуулгатай цацаж байгаа нь телевизийн түүхэнд урьд хожид байгаагүй ололт амжилт гэдгийг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг билээ.

Зөвхөн эерэгийг түгээгч СУПРИМ МАСТЕР интернэт телевиз өдрөөс өдөрт утга төгөлдөр бүхий шинэ нэвтрүүлгүүдээр тасралтгүй баяжсаар байгаа бөгөөд дэлхийн олон сая үзэгчидтэй тус телевизийн редакцид өдөр бүр талархлын зурвас, захидал олноор ирдэг.

Томас Хайдер сэтгэгдлээ хуваалцахдаа “Би танай телевизийн хөтөлбөрийг бараг өдөр шөнө алгасалгүй үздэг, үнэхээр дуртай. Бүх зүйл нь сэтгэл хөдөлгөдөг. Хэтийдсэн гоо сайхан, хайрын улмаас дандаа нулимс минь урсдаг, ялангуяа амьтадтай холбоотой зүйлсийг харахаар. Та нарыг “Үзсэнд баярлалаа” гэж хэлэхэд харин би “Нэвтрүүлсэнд баярлалаа” гэж хэлсэн.

Монголын үзэгчдээс талархлын зурвас илгээх өдөр удахгүй биз ээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)