100 мянган төгрөгийн тасалбарын үнэтэй загварын шоу

Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим, Парисын олон улсын “Мод Арт” загвар урлалын хүрээлэнгийн Монгол дахь төлөөлөгчийн газар зэрэг хэд хэдэн байгууллага “VISION 2010” загварын гала тоглолт зохион байгууллаа. 100 мянган төгрөгийн тасалбартай загварын шоу өчигдөр үдэш болсон юм. Дээд зэрэглэлийн гэсэн тодотголтой уг шоунд Монголын дээдсүүдээс гадна Италийн 20 орчим бизнес эрхлэгч, мөн алдарт “Versace”-гийн төлөөлөгч урилгаар саатав. Эдгээр зочид төлөөлөгчид “Мод Арт” реалити шоунаас шалгарсан шилдэг 15 загвар өмсөгч “Ногоон ертөнц” сэдэвт загварын коллекцийг толилууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)