100 жилд монгол бүсгүйчүүд хэрхэн өөрчлөгдөв

Түүхэн үйл явдал, соёл иргэншлийн хувьсал, урлагийн нөлөө бүсгүйчүүдийн гадаад үзэмжинд хэрхэн нөлөөлдгийг хоёрхон минутад харуулсан бичлэгийг анх Cut.com цахим хуудасны хамт олон санаачлан бүтээжээ. Бүсгүйчүүдийн нүүр будалт, үсний засалтын чиг хандлага арван жил тутам хэрхэн өөрчлөгдөж буйг харуулсан уг бичлэгийг улс үндэстэн тус бүрээр цуврал болгон хийдэг аж.

100 years of beauty нэртэйгээр Youtube хуудсанд байршуулснаас хойш зөвхөн Америкийн бүсгүйчүүдийн өнгөрсөн зуун жилийн хугацаанд гоо сайхны хандлага нь хэрхэн өөрчлөгдөж байсныг давтагдсан тоогоор 27 сая гаруй хүн үзээд байгаа юм. Герман, Польш, Иран, Энэтхэг хэмээн цааш үргэлжлэх бүсгүйчүүдийн 100 жилийн өөрчлөлтийг танилцуулах аянд Монгол улс ч нэгджээ. Харин уг бичлэгийг cut.com бус “Destroy” салон, “Magic Vision ХХК, “Curves” энтертайнмент хамтран бүтээсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)