100 айл орчимд ил задгай худалдаа эрхэлж буй иргэдэд хяналт шалгалт явуулж байна

Иргэд оршин суугчдын санал гомдлыг барагдуулах ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 9,10,11,12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 100 айл, “Цагдаагийн гудамж”-нд байрлах барилгын материал, хоол хүнс үйлдвэрлэл, ил задгай худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллага иргэдэд хяналт шалгалт явуулах ажил өнөөдрөөс эхэлж байна.

Тус шалгалтанд нийслэлийн Газрын албанд бүртгэлтэй 145 аж ахуй нэгж, мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашиглагч аж ахуйн нэгж, иргэд хамрагдах юм. Шалгалтыг Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга ахалж, газрын хэмжилзүй, хүнсний чанар, стандарт, авто зам, хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчин геодези зураг зүй, нийгмийн хамгааллын улсын байцаагчдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2018 оны 5 дугаар сарын эхний 10 хоногт багтааж явуулна.

Өнөөдөр шалгалтанд хамрагдах иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад төлөвлөгөөт шалгалтын удирдамжийг танилцуулж, анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өглөө гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраасмэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)