10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурчээ


Өнөөдөр буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр I, II, III ангиллын 16 хувьцаат компанийн 848,454,147.00 төгрөгийн үнийн дүн бүхий 387.184 ширхэг хувьцаа арилжигджээ. Үүн дотор таван хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн ханш тогтвортой байсан талаар Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ. Үүнээс "Хуртай" ХК (DAO +15.00%) болон "Ремикон" ХК (RMC +6.63%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ариг Гал" ХК (EER -10.48%) болон "Дархан Нэхий" ХК (NEH -4.76%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 706,3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 6,668 ширхэг ЗГҮЦ арилжаалагдлаа.

Энэ өдөр "TOP 20" индекс 0.29 хувиар буурч 20500.49 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,412,014,695,422.76 төгрөг боллоо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)