10 сая төгрөгийн шагналтай реалити шоу

“Хурд” хамтлаг, ТВ8 телевиз хамтран “Monsters” буюу мангасууд нэртэй реалити шоу зохион байгуулах гэж байна. Энэхүү реалити шоу нь шинэ, авьяаслаг рок хамтлаг гаргаж ирэх зорилготой юм. Түүнчлэн “Monsters” нь Монголд рок поп урлаг үүссэний 40 жилийн ойд зориулагдаж байгаа аж. Тэмцээн өнөөдрөөс эхлэн нийтэд цацагдах бөгөөд олон хамтлаг оролцож байна. Гитарчин Д.Отгонбаяр, Д.Отгонбаатар, Г.Дашдондог, Х.Отгоо нарын шилдэг гитарчин, дуучдын шавь нар энэхүү уралдаанд оролцож байгаа гэнэ. Дашрамд дурдахад, шоуны шагналын сан 10 сая төгрөг юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)