“Next Stop” наадмын “Оны шилдэг”-үүд өнөөдөр тодорно

Өнгөрсөн долоо хоногоос олны анхаарлын төвд байсан онцлох үйл явдлын нэг нь яах аргагүй “Оны залуу”-г тодруулдаг “Next Stop” харшийн наадам байлаа. Монголын Залуучуудын Холбооноос зохион байгуулж байгаа “Next Stop” наадам нь 1992 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулагдаж 22 дахь жилтэйгээ золгож буй.

22 жилийн түүхтэй энэхүү наадмаас төрөн гарсан эрхмүүд бол манай нийгэм улс төр, эдийн засаг бизнесийн салбарын манлайлагч, тэргүүлэгчид байдаг. “Next Stop” наадам жил болгон өөр өөрийн гэсэн онцлогтойгоор зохион байгуулагдаж дахин давтагдашгүй түүхийг бичдэг.

Энэхүү түүхийг бичилцдэг хүмүүс яахын аргагүй наадмын нэр дэвшигчид болоод үе үеийн “Оны залуу”-с юм. Энэ жилийн хувьд нийгэм улс төрийн салбарт 49, эдийн засаг бизнесийн салбарт 39 эрхэм нэр дэвшин өрсөлдсөн юм.

Тийнхүү олны дунд хүлээлт үүсгээд байсан “Оны залуу”-чууд өнөөдөр тодрох нь ээ.
Уг харшийн наадам өнөөдөр 18 цагаас Crocus event hall-д болох юм. Хамгийн тансаг наадам хэмээн нэрлэгддэг энэхүү наадамд оролцохыг хүссэн залууст боломж нээлттэй байгаа бөгөөд 99297776, 89179891, 99141469, 99003799 гэсэн утсаар холбогдож урилгаа авч болох гэнэ.

М.Болор


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)