Эргүүлийн цагдаа нар эрүүгийн хэрэгт холбогдов

Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын ажилтнууд үе үе эрүүгийн хэрэгт холбогдож, дуулиан дэгдээдэг болоод буй. Өнгөрсөн өвөл их хэмжээний самар илрүүлсэн ч эздээс нь хахууль аваад гаргахыг завдаад баригдсан гэх мэт янз бүрийн л дуулиан гаргадаг. НХЭГ-ын эргүүлийн ажилтнууд бас л эрүүгийн хэрэгт холбогдсон мэдээлэл бидэнд ирэв.

Энэ талаар Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны эх сурвалжаас лавлахад “НХЭГ-ын хоёр ажилтныг Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцон шалгаж байна. Шалгалт эхлээд удаагүй болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Гэм буруутай эсэхийг нь шүүх тогтооно” гэв. Бидэнд олдсон мэдээллээр уг хоёр эргүүлийн цагдаа эмэгтэй хүнийг биеэ хамгаалж чадахгүйг нь далимдуулж хүчирхийлсэн гэмт хэрэгт буруутгагдаж байна.

Г.РАВЖАА


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)