ШШГЕГ-ын даргаар Н.Ганболдыг томилох уу

Авлигатай тэмцэх газрын дарга асан Н.Ганболдыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар томилж магадгүй хэмээн эх сурвалж мэдээллээ.

Н.Ганболдыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-нд албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасны дараа оронд нь ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгтийг томилох тухай яриа гарч байв. Харин одоо Н.Ганболд тус газрын дарга болох магадлал өндөр байгаа гэнэ.

Тэрбээр тухайн үед ажлаа өгөхдөө “Хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байгаа нь эрүүл мэнддээ анхаарах шаардлагаас үүдэлтэй. Түүнээс биш ямар нэг албан тушаалын тохироо байхгүй. Тэтгэврийн насанд хүрсэн тул гавьяаныхаа амралтад гарахыг хүсэж байна” хэмээн хэлж байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)