“Чалко”-тай байгуулсан гэрээг Уул уурхайн сайд өөрчлөх санал гаргасан, эсэхийг шалгана гэв

 МАН-ын бүлгийн ээлжит хурал даанаар Эдийн  засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай  УИХ-ын тогтоолын төслийн хүрээнд байгуулсан  Ажлын хэсгийн мэдээллийг сонссон байна. Ажлын  хэсгийнхэн төсөлд хэрэг жүүлэхээр тусгасан 23  арга хэмжээнээс ажил хэрэгч санал бага байна  гэж дүгнэн, тодорхой санал дэвшүүлжээ. Үүнд  яамдын тоог цөөлөх, төрийн албыг цомхон  болгох, хэмнэлтийн горимд шилжих, дархан  цаазат, тусгай хам гаалалттай газарт ашигт малт- малтай холбоотой үйл ажил лагаа явуулахыг  хориглох, ца лин, тэтгэврийг нэмэгдүүлэх зэрэг  санал багтсан байна. Мөн эдийн засгийн нөхцөл  байдал хүндрэхэд Засгийн газрын хэрэгжүүлсэн  бодлого нөлөөлс нөөс бус гадаад орчны нөлөө бага  гэж Ажлын хэсэг үз сэн аж. Тухайлбал, “Эрдэнэс  Та вантолгой”-н “Чалко” ком панитай байгуул сан  гэрээг Уул уурхайн сайд дур мэдэн өөрчлөх санал  гаргасан гэх ноцтой мэдээлэл байгаа тул үүнийг  Ажлын хэсэг байгуулан шалгах ёстой гэж бүлгийн  гишүүд санал нэгджээ. УИХ-ын гишүүн Л.Энх- Амгалан энэ тухай тодотгосон. Тэрбээр “Өмнөх  Засгийн газрын үед байгуулсан дээрх гэрээнд  зааснаар Тавантолгойн нүүр сийг тонн тутмыг нь  78 ам.доллараар нийлүүлэхээр тусгасан. Харин  өөрчлөлт оруулах хүрээнд энэ үнэ 35 ам.доллар  болтлоо буурсан” гэсэн юм.  Түүнчлэн УИХ-ын ги шүүн Н.Номтой баяр  нарын са наачлан боловсруулсан Ах мадын талаар  төрөөс ба римт лах бодлогын баримт бичгийн  төслийг дэмжиж, санал авахаар Засгийн газарт  өргөн мэдүүлэхээр тогтжээ. Уг бодлогын баримт  бичгийг ба талс наар Ахмад настны нийгмийн  хамгааллын тухай хуульд томоо хон өөрчлөлт  орно гэж тө сөл санаачлагч онцолсон байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)